Мэдээ

Алдарт зураач Пабло Пикассогийн "Алжир хотын бүсгүйчүүд" зураг Нью-Йорк хотын “Christie's” дуудлага худалдаагаар 179.3 сая ам.доллараар зарагдаж, дээд амжилт тогтоолоо. Пикассогийн зургийг өөрийн болгохыг хүссэн худалдан авагчдын хүсэлтээр дуудлага худалдааны цагийг  11 минут сунгасан аж. Уг зургийг дуудлага худалдаанд 140 сая ам.доллар хүрнэ хэмээн тооцоолж байв.
Үүний зэрэгцээ хавар цагийн дуудлага худалдаагаар Алберто Жакометтигийн "Онилж буй эрэгтэй" бүтээл, Роткогийн "Нэргүй: Шар ба хөх" бүтээлүүд зарагджээ.
Өмнө нь Британийн зураагч Фрэнсис Бэконы "Люсьен Фрейдийн хөрөгт зориулсан гурван таталбар" зураг 142.4 сая ам.доллараар дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байжээ. Уг зургийг 2013 онд “Christie's” дуудлага худалдаагаар зарсан аж.
Эх сурвалж news.mn

0 comments:

Post a Comment