noyonshidten

Monday, June 1, 2015

Хараал хариулах болоод хар цагаан хэл амыг өөрөөсөө хэрхэн хол байлгах талаар Буддын шашинд нэг иймээр бичжээ.

Posted on 7:24 PM by Unknown

Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ.

«Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай.

«Тарнийн» хараал буюу тарнийн хүчээр үйлдэгдэх хараал нь тарни хараалыг агуулдаг. Тухайлбал, хулгайчийг «Ум дүрү дүрү мани мани дал суухаа», «Ум хэ хэ ум ха ха ум гараа суухаа», «Ум даарий ми то, то дила суухаа» зэрэг тарниудыг гурван зуу хүртэл уншин, хонины ходоодны дотор давс үрж, тарнидан үлээгээд шившвээс хулгайчийн гэдэс тэнгэр болтлоо тийрч дүүрдэг, чонын шөрмөс шатаан тарнидвал мөч нь татдаг болой. Хулгайч хулгайлсан зүйлээ авчирч өгсний дараа «Ум нур хөг за ди суухаа» гэж хорин нэгэн удаа шившин хараалаа тайлдаг аж.

Нүд өвдөх, шөрмөс татах, хэл татах, булчин урвах, гэдэс дүүрэх, яс янгинах, шээс задгайрах, ам хэлэн дээр юм гарах зэрэг олон шинжээр хараал танд хүрсэн нь илрэх бөгөөд хараалгасан хүн ямар жил мэнгэтэй болохоос шалтгаалж хараалын илрэл тодордог аж. Хараалыг хариулах «Ум мама ран ран ен сууха» гэх мэт. Энэ нь могой, морь жилтний тарни. Тэдэнд хараал хүрвэл хэл татах, хөлс гоожих, судас чинэрэх шинжээр илрэх ба дээрхи тарнийг элс тарнидан далан удаа шившээд бямба гаригийн үдээс хойш хорин цагт хойт зүгт цацан ийм жишээтэй олон тарни байдгийг «хараал үл хүрэх» шидэт тарни оршвой сударт заасан байдаг. Мөн хараасан хүнээ яг оноож мэдвэл хамраас нь цус гаргах, нохойн баасаар утах зэрэг хариулгыг дом ч элбэг бий.

Хар хэл ам

Энэ нь байнга нүгэл, муухай үйлд зорьдог, худал хулгай, хэрүүл ааш зангийн эвдрэл, садар самуун явдал, хүнд тусах олон түмний сэтгэл, хар хэл үг, шүүмжлэлийн нөлөө ажгуу. Тэр нь хийморь сүлд доройтох, ажил үйлс нь хазгайтах, үл бүтэх, муу үйл нь илэрч ял зэмд унах зэргээр илэрнэ. Хар хэл амнаас хол явъя гэвэл саар муу үйлээс хол явахыг хичээвээс зохистой.

Цагаан хэл ам

Олноос гайхуулан онцгойрох тохиолдолд орчны хүмүүс атаархан шуугих мөчөөрхөх, дөвийлгөн хөөргөх нь ихэдвэл цагаан хэл ам болох ажээ. Хуучны хүмүүс үр хүүхдээ энэ мэтээс сэрэмжлэн гадны хүнд магтдаггүй, гадны хүндл магтаж дуулбал илүү үзлээ гж сэжиглэн цээрлэх заншил байх агаад улаан цагаан хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлэх заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг.

Хараалыг хэрхэн хариулах хийгээд яаж мэдэх вэ?

Монголчууд эрт дээр үеэс эдүгээг хүртэл хараал хэмээх хийбод хүчний аюулаас биеэ сэрэмжлэн хамгаалж, хаалт хариулга хийхээр барахгүй бас хулгай дээрэм, дайсны хорлолыг дарах зэрэг хатуу үйлд хэрэглэж ирсэн уламжлалтай.

Хараалын тухай ойлголт

Хараал гэдэг нь хараалч хүний хор шар, сэтгэлийн хорсол, атаа жөтөө, хорон муу санааны хийбод хүчин мөн. Хараалч өөрийн хорт хийбод хүчээ хараалын ном, тарнийн хийбод хүчинтэй шүтэлцүүлэн уншин бясалгаж элдэв хорт зайг архи, хөөтэй ус, элс зэрэгт шингээн түүгээр хөлөглүүлэн хорлох гэсэн айл, хүн лүүгээ илгээх /явуулах, хаях/ нүгэлт муу үйл үйлддэг.

Хараал хэмээх хийбод хүч хүнд элдэв муу нөлөө үзүүлдэг. Үүнд: хүний сүнс, сүлд, цог хийморийг бузарлан гутаах, доройтуулах, сэтгэл санааг хямруулан зовоох, элдэв өвчин зовлон учруулах, аж амьдралд нь хор саад тотгор учруулан гайтуулах зэрэг нөлөө нүгэл үйлддэг байна.

Хараалыг хариулах арга

Хараалаас тарни арга засал, бясалгалд сайн, ялангуяа гарын алганыхаа сар, нарны товгор дээр санчирын тэмдэгтэй хүмүүс маш сайн хариулдаг бөлгөө.

Хараал, хорлол учирсны шинж тэмдэг, түүнийг хэрхэн хариулах вэ?

1.Бар ба туулай жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хариулга нь: »Ума мама адо садо ен суха» гэж уншаад 3 ширхэг чүдэнзийг тарнидаж үлээгээд Мягмар буюу Ням гаригийн шөнийн (23.40-01.40) хулгана цагийн хооронд баруун зүг рүү цувуулан 3 удаа зурж хаяна. Дээрх шинж тэмдгийг арилтал долоо хоног бүрийн Мягмар, Ням гаригийн үдэш болгон тийнхүү хариулга засал үйлдэнэ.

Хараалын шинж: Нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих шинж тэмдэг улмаар элэг цөсөнд нөлөөлдөг тул элэгний судсанд буух хараалын урт нь 4 чи, цөсний судсанд буух хараалын урт нь 5 чи буй. Иймээс тарнийг 40-50 удаа уншиж байж хараалыг бүрэн хариулна.

2.Морь, могой жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал биед нь хэл татах, судас чинэрэх, хөлс гоожих зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ.

Хариулга нь: «Ум мама ранеран ен суха» гэж элс тарнидаж Бямба гаригийн үдээс хойш хонин цагт хойт зүг рүү 3 удаа цацна. Дээрхи шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Бямба гаригийн үдээс хойш болгон тийнхүү засал үйлдэнэ.

Хараалын шинж: Хэл татуулах, судас чинэрүүлэх, нулимс гоожуулах зэрэг шинж тэмдэг нь улмаар зүрх, нарийн гэдсэнд нөлөөлдөг тул зүрхний судсанд буух хараалын урт нь 6 чи, нарийн гэдсэнд буух хараалын урт нь 7 чи буй. Иймээс тарнийг 60-70 удаа уншиж байж сая хараалыг бүрэн хариулна.

3.Үхэр, луу, хонь, нохой жилтэн хүмүүнд хараал туссан байвал аман дээр нь юм гарах, булчин урвах, шүлс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хариулга нь: «Ум мама ламлан ен суха» гэж уншин төмрийн үртсийг тарнидаж үлээгээд Баасан гаригийн орой тахиа (17.40-19.40) цагт зүүн зүг рүү 3 удаа дараалан цацна. Тухайн шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Баасан гаригийн орой болгон тийнхүү заслыг үйлдэнэ.

Хараалын шинж: Аман дээр юм гаргах, булчин урвуулах, шүлс гоожуулж улмаар ходоод дэлүүнд нөлөөлдөг тул ходоодны судсанд буух хараалын урт нь 9 чи, дэлүүний судсанд буух хараалын урт нь 8 чи буй. Иймээс тарнийг 80-90 удаа уншиж байж сая хараал бүрэн хариулагдана.

4.Мич, тахиа жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал хамар тагжрах, арьс үс загатнах, цэр нь цээжиндээ хэржигнэх зэрэг шинж илрэх буй.

Хариулга нь: «Ум мама ям-ян ен суха» гэж шанагатай усанд голомтын шороо буюу тогооны хөө хийж тарнидаад Даваа буюу Лхагва гаригийн үдэш гахай (21.40-23.40) цагт урьд зүг рүү 3 удаа цацна. Уул шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Даваа буюу Лхагва гаригийн үдэш уг үйлдлийг давтан хийнэ.

Хараалын шинж: Хамар тагжруулах, арьс үс загатнуулах, цэрийг нь цээжинд нь хэржигнүүлэн газар авхуулж уушиг, бүдүүн гэдсэнд нөлөөлдөг тул уушигны судсанд буух хараалын урт нь 10 чи, бүдүүн гэдэсний судсанд буух хараалын урт нь 11 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тохируулан 100-110 удаа уншиж байж сая хараалыг бүрэн хариулж чадна.

5.Гахай, хулгана жилтэй хүмүүнд хараал хүрсэн байвал чих нь өвдөх, яс нь янгинах, шээс дусах ба гоожих зэрэг шинж илрэх буй.

Хариулга нь: «Ум мама хам-хан ен суха» гэж модны үртэс тарнидаад Пүрэв гаригийн өглөө туулай (5.40-

7.40) цагт төв суурин газрын зүг 3 удаа цацна. Уг шинж тэмдэг нь арилтал долоо хоног бүрийн Пүрэв гаригийн өглөө болгон дээрх заслыг үйлдэнэ.

Хараалын шинж: Чих өвтгөх, яс янгинуулах, шээс шүлс гоожуулах зэрэг мэдээ дохио нь улмаар бөөр давсганд нөлөөлөх тул бөөрөнд буух хараалын урт нь 2 чи, давсагны судсанд буух хараалын урт нь 3 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тааруулан 20-30 удаа уншвал сая хараал бүрэн хариулагдана.

Хар цагаан хэл амнаас өөрийгөө хамгаалах арга
Хараал жатга хийж бусдыг хорлодог хүмүүс байдаг.  Энэхүү хар зан үйлийн үндсэнд атаа жөтөө, занал хорсол байх нь олонтаа.
– Гэхдээ хараалаас ялгаатай боловч үүнээс дутахгүй үйлчлэл үзүүлдэг хар цагаан хэл ам гэж бий. Жишээ нь:
– Монголчууд эрт үеэс хар цагаан хэл амнаас эмээдэг байж. Хүнийг хэт магтах эсвэл газар дор ортол нь муулахын аль аль нь сайн биш аж.
– Магтах, хэт дөвийлгөж ярих нь хүний энергийн бүрхүүлийг гэмтээдэг байна.
– Муулуулах сайн гэдэг ч хэтэрхий муулах нь энергийн бүрхүүлийг харлуулахад нөлөөлдөг аж.
– Эвгүй, хүйтэн харцтай хүнээс болгоомжил.
– Ийм харцтай хүмүүс ихэвчлэн маш хүчтэй эрчим хүчтэй байдаг.
– Хэрэв ямар нэгэн зүйл дээр эс тохирон хэрэлдэж маргалдвал ийм хүний хэлсэн хар үг хүчирхэгжин биелэгдэх магадлалтай.
– Ийм хүнээс аль болох холуур явж элдэв харьцаанд орохгүй байвал зүгээр.
– Таныг зүгээр байсан ч гэсэн атаархал чулуудсан ганц харц л баллаж мэднэ шүү.
– Хар цагаан хэл ам хүрсэн байж болох шинж:
– Эвгүй харцтай хүнтэй тулгарсны дараа таны нойр хүрэхгүй байх, шалтгаангүй ядрах, бухимдах, зорьсон ажил бүтэхгүй болох зэргээр илэрч болно.
Хэрэв танд иймэрхүү таагүй зүйл тохиолдсон бол доорхи зан үйлийг хийгээрэй.
– Өрөөнийхөө хөшгийг хаагаад ширээн дээр лаа асаа. Хичнээн хугацаанд ч сууж болно. Аандаа хөл гар дулаан оргиж, тайвшрал ирэх болно. Энергийн бүрхүүл тань сэргэсэн гэсэн үг.
Categories:

Posted on 7:15 PM by Unknown



Categories:

Бенгалийн цагаан бар

Posted on 6:53 PM by Unknown
Categories:

Шиврээ бороотой төгсөлтийн баяр

Posted on 6:46 PM by Unknown

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн найм дахь төгсөлтийн баяр, хаврын шиврээ бороотой зэрэгцэн эхэллээ. Хэдийгээр наймдахь төгсөлтийн хавар боловч энэ жил Сэтгүүлч дээд сургуулийн 10 жилийн ой тохиож байгаа юм. Арван жилийн ойн босгон дээр ёслолын хувцас өмссөн 22 төгсөгч сургуулийн хаалгаар гарч ирэв. Тэднийг эцэг эхчүүд, дөрвөн жил номын дуу сонсгосон багш нар нь нүдэндээ нулимстай угтан авснаар нээлт эхэлсэн билээ. Нээлтийн жаврыг үргээж хувцаслалт, үсний засалтаараа Монгол төрхийг харуулж чадсан Ж.Алтанбагана хуурийн эгшгээр цугласан олныг баярлуулсан билээ.
Сэтгүүлч дээд сургуулийн захирал Л.Баярдалай “Энэ жилийн төгсөгчид маань их азтай байна. Хавар болгон төгсөлтийн баяр болдог ч шиврээ бороотой эхэлсэн баяр цөөн байх. Хувьтай хүн, хур борооноор гэдэг шүү дээ. Манай сургуулийн арван жилийн ой дээр төгсөж буй оюутан залуус маань хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг оюунаа дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн төгсөгчдөдөө баяр хүргэлээ.
Мөн өнөөдрийн баяр дээр сургуулийн хоёр дугаар курсийн оюутан С.Баянзул монгол бүжгээр төгсөгч ах эгч нартаа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр Бүжиглэлт хийгээд хувцасаараа монгол баатрын дүр төрхийг илтгэнэ. Түүнийг харсан гуравдугаар курсийн оюутан Г.Бөхбат “Баянзул ч өнөөдөр урлагийн наадам дээр бүжиглэсэнээсэ илүү харагдаж байна. Сургуулиа төгсөж буй ах, эгч нар нь ч баярлаж алга ташалтаар урам өгч байгаа нь биднийг нэг хүн мэт болгож чадсан энэ сургуулийн ач гэж би хувьдаа бодож байна. Дээш үсэрч өвдөг дээрээ буухаар нь өмнөөс нь хөл өвдөх юм” гээд инээмсэглэн ярьж байлаа.
Хаврын тэнгэр ч ашаа хэд хэд хувирган шиврээ бороо, үүлэн чөлөөний нараар төгсөлтийн баярыг ээж байв. Энэ үеэр SBN телевизийн мэдээний албаны продюссер Ц.Цэрэндолгор “Сэтгүүлч дээд сургуулийн оюутнууд ёс зүйн алдаа гаргадаггүй, техникийн мэдлэг өндөр, үг үсгийн алдаагүй зөв найруулан бичих чадвараараа бусад сургуулийн оюутнуудаас ялгардаг. Тиймээс одоо төгсөж буй оюутан залуус дээрх шаардлагыг хангасан тохиолдолд манай телевизийн үүд хаалга нээлттэй” гэлээ.
Сэтгүүлч дээд сургуулийг энэ хавар 22 оюутан төгссөнөөс З.Батхуяг, С.Өсөхбаяр, Б.Энхзул нар улаан диплом авч эцэг эхээ гэр бүлээ давхар баярлуулан, анги хамт олноо тэргүүлсэн юм. Жил бүрийн хавар төгсөлтийн баяр дээр эгшиглэх “Урьхан цэнхэр хавар” дууг Сэтгүүлч дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутнууд хамтран дуулж нийт төгсөгчдөдөө ая дуугаар мэндчилэв. Нүдэндээ баярын нулимас тодруулан ангийнхаа нөхдийн гараас чанга атган зогсох төгсөгч Б.Золзаяаг харсан оюутнууд “Дөрвөн жил жаргал зовлонгоо хуваалцан нөхөрлөсөн, найзуудаасаа энэ л өдөр холдоод явах хэцүү санагдаж байгаадаа” хэмээн ярилцан зогсоно.
Дурсгалын зургаа татуулсан төгсөгчид малгайгаа дээш шидэн,    
Сараар холдвол үгйлэн үгүйлж
Санаж зүүдлээд ирдэг байсан
Онгон зүрхнийхээ тольтоо нээсэн
Оюутан ахуйн нөхдөө мартахгүй гэж дуугаа аялсаар дурсамж хичээлдээ яаран ангируугаа гүйлдлээ.




Categories:

Monday, May 18, 2015

Хүн алга болдог аймшигт газрууд

Posted on 8:28 PM by Unknown

Молебийн гурвалжин
ОХУ-ын Свердловс муж, Пермийн хязгаарын хилийн заагт орших хэсэг газрыг  Молебийн гурвалжин гэж нэрлэдэг байна. 1995 онд эрдэмтэн Валерий Якимов энэ газрыг судлахаар судлаачидтай хамт энэ газар очиж байжээ. Энэхүү 60 хүний бүрэлдхүүнтэй багийнхан агаар мандалд үл мэдэгдэх нисдэг биет гэмээр хачин зүйл олж харсан байна. 1996 онд Максим Шишкин “Уралын мөрдөгч” энэ газарт жуулчид ор сураггүй алга болсон тухай мэдэгдэж байжээ.
Дятловын хавцал

1959 оны хоёрдугаар сард Игорь Дятловын багийнханд эмгэнэлт явдал  тохиосон юм. Уралын политехникийн их сургуулийн оюутан Дятлов есөн  хүний хамт Холат-Сяхылын ууланд авирахаар явжээ. Холат-Сяхыл гэдэг нь мансийск хэлээр “Үхлийн уул” гэсэн үг юм . Хоёрдугаар сарын 15 гэхэд тэд эргэж ирэх байсан ч тэдэнтэй холбоо тасарч хайгуулын баг гаргаж хайж эхэлбэн байна. Гэвч аврагчид тэдний цогцосыг янз бүрийн газраас олсон ч нас барсан шалтгааныг нь одоог хүртэл тогтоож чадаагүй юм.

Череповецийн намаг
Оросын Вологода мужийн намгийн талаар дээр үеэс ам дамжин ирсэн аймшигт түүх домгууд байдаг байна. Энд тодорхойгүй шалтгаанаар олон хүн амиа хорлодог аж. 1972 онд энэ намгийг хүнд механизмаар туулж явсан цэргийн арваад албан хаагч амиа алдаж байжээ. Одоог хүртэл энэ намагт нутгийн иргэд болон жуулчид  алга болсоор байгаа гэнэ.
Чөтгөрийн ангал
Оросын Псков мужийн Ляда тосгоноос холгүй энэ ангал байдаг байна. Хувьсгалаас өмнө л энэ хавьд хүн алга болдог байжээ. 1928 онд ойн аж ахуйн бригад, 1931 онд хэдэн арван чинээлэг тариачин  гэр бүлийн хамт сураггүй алга болж байжээ.  Амьд гарсан тун цөөхөн хүн байдаг ч тэд ой санамжаа алдаж юу ч санахгүй болдог байна. 1974 онд Санкт-Петербургээс мөөг түүхээр явсан хүмүүс бүгд  алга болсон байна.
Энваинетенет
Энэхүү арал Кенид байдаг аж . 1936 онд хамгийн анхны хүн алга болж байжээ. Угсаатан зүй судлаач М.Шефлис, Б.Дайсон нар эндээс сураггүй алга болсон тухай орон нутгийн цагдаагийн архивт хадгалагдан үлдсэн байна. Үүнээс хойш хэдэн арван хүн алга болсон байна. Тэдний гэр, идэж ууж байсан зүйлс, хэрэглэл нь байдаг ч эзэд нь ор сураггүй алга болдог гэнэ.
Үхлийн хөндий
1930 онд анчдын нохой алга болсноор энэхүү аймшигт газрын тухай хүмүүс мэдсэн байна. Нохойгоо хайж явсан анчдын цогцсыг  олоход бүгд үхсэн байжээ. Үхлийн шалтгаан нь амьсгал боогдож үхсэн гэж тодорхойлсон байна. Гэвч  тэр газрын ойролцоо ямар ч өвс ургамал байгаагүй, харин олон амьтан, шувууд үхсэн байжээ. Энэ газрыг судлахаар явсан эрдэмтдийн олон баг эмгэнэлтэйгээр үхсэн байна. 1980 оноос хойш 100 гаруй хүн амиа алдсан байна.

Шушморын балгас
Оросын Владимир, Москва мужийн нутгийн заагт Шушморын гэж нэрлэдэг үл мэдэгдэх балгас байдгийн талаар  элдэв аймшигт домог яриа байдаг. Ойн цоохойд байдаг энэ хагас дугуй чулуун балгасны эргэн тойрон хөвдөөр хучигдсан чулуун баганууд байдаг аж. XIX зууны сүүлчээс энд хүн алга болдог тухай мэдсэн байна.
Үхлийн оршуулгын газар

Тунгусын солир унасны дараа Красноярскийн хязгаарын Карамышево тосгоны ойролцоох энэ газарт  хүн алга болдог гэж хүмүүс ярих болжээ. Эхлээд газарт ангал үүссэний дараанаас л амьтад алга болж эргэн тойрон нь ясаар дүүрсэн нүд хальтрам дүр зургууд харагдах болсон байна.

1983 онд энэ газар судалгаа хийсэн судлаачид нэг хэсэг газар бүхэлдээ шатсан модоор бүрхэгдсэн байсан гэж ярьж байжээ.  Энэ хавьд газар дороос ялгардаг ямар нэгэн хийнээс болсон байж магадгүй гэж үзэж байжээ. Гэвч тэр газар ямар ч багаж, луужин ажиллаагүй байна.Энэ хөндийн нууцыг тайлахаар олон хүн ийшээ явсан ч ихэнх нь амиа алдсан аж. Одоогоор энд 70 гаруй хүн алга болсон гэнэ.
Хар хулсны хөндий
Хятадын өмнөд нутгийн Хэйжуд Хар хулсны хөндий нэртэй нууцлаг газар байдаг байна. Олон жилийн туршид энэ хөндийд хүмүүс сураггүй алга болж, цогцос нь ч олж чаддаггүй аж.
Энэ орчимд аймшигт осол байнга гарч хүмүүс амиа алддаг байна. 1950 онд энд техникийн ямар ч гэмтэлгүй онгоц сүйрч, багийнхан нь аюулын ямар ч мэдээлэл өгөөгүй аж . Статистик мэдээгээр тэр онд гэхэд л 100 гаруй хүн сураггүй алга болсон юм. 12 жил өнгөрөхөд алга бологсдын тоо улам нэмэгдэж, геологи хайгуулын бүхэл бүтэн анги алга болсон бөгөөд 1966 онд цэргийн зураг зүйн отряд тэр чигтээ сураггүй болж байжээ. 1976 онд мод бэлтгэгчдийн тал нь алга болсон гэнэ.
Categories:

"Алтан хальс" андерграунд кино наадам болно

Posted on 7:35 PM by Unknown

Төв Азидаа анхдагч бөгөөд цорын ганц авангард кинонд зориулсан кино наадам болох Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадам 3 дахь жилдээ 6 сарын 6, 7-нд зохион байгуулагдах гэж байна. Монголоос кино бүтээлүүд хүлээж авах хугацаа 5 сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.
Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Алтан хальс  холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар оржээ.
Мөн дэлхийн авангард кино урлагийн эн тэргүүний уран бүтээлчид болох Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер нар ирж киногоо толилуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж уралдаант хэсгийн бүтээлүүдийг шүүх юм.
Найруулагч Петер Черкасски “Чамин цогц” киногоо өдийд зохиогдож буй Каннын кино наадмын “Найруулагчдын хоёр долоо хоног 2015” хэсэгт нээж байна. Энэхүү “Чамин цогц” кино нь Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадмын нээлтийн кино болж буй нь уг киноны Ази тивийн нээлт болох юм.
Олдмол материал ашиглан сор бүтээлүүд туурвигч Петер Черкасски ийнхүү 3  дахь удаагаа дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам Каннд киногоо нээж байгаа хэрэг юм. Өмнө нь Каннын кино наадмын Найруулагчдын 2 долоо хоног хэсэгт 2002 онд CinemaScope  трилоги, 2005 онд “Дуу, дүрсний төхөөрөмжид өгөх заавар “ тус тус шалгарч нээлтээ хийж байсан ажээ. 2010 онд мөн түүний “Кино сурталчилгаа” бүтээл нь Венецийн кино наадмын шилдэг богино хэмжээний киноны шагналыг хүртэж байсан билээ.
Мөн Австрийн sixpack film хэмээх дэлхийд алдартай дистрибьюторын дэмжлэгээр Алтан хальс кино наадмаар Австрийн авангард кино урлагийн төлөөллүүд болох Курт Крен, Зигфрид Фрухауф, Аскан Бройер, Райнер Гамсяагер нарын 7 уран бүтээлчийн богино киног “Байгалийн үзэмжийг өөрөөр тольдохуй” хөтөлбөрийн хүрээнд толилуулах юм.

Уралдаант хэсэгт түрүүлсэн бүтээлүүдэд дараах 5 шагналыг олгоно:
Golden Reel Award - Алтан хальс шагнал (Алтан хальс цом, 1.000.000₮)
Бүтээлийг Австрали дахь Монголын элчин сайдын яам дэмжин Мельбурнийн андерграунд кино наадмын (MUFF) сонголтын хороонд илгээж өгөх болно.
Special Jury Prize - Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал (500.000₮)
Reel Deal Award
Шилдэг хүүрнэлт бус кино (500.000₮)
Шилдэг хүүрнэлт кино (500.000₮)
Шилдэг хүүхэлдэйн кино (500.000₮)
Мэдээллийн эх сурвалж news.mn

Categories:

Monday, April 6, 2015

Бенгалийн цагаан бар

Posted on 6:10 PM by Unknown


Categories:
Newer Posts Home
Subscribe to: Posts (Atom)
  • Home
  • Мэдээ
  • Photo Album

Popular Posts

  • Хараал хариулах болоод хар цагаан хэл амыг өөрөөсөө хэрхэн хол байлгах талаар Буддын шашинд нэг иймээр бичжээ.
    Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ...
  • Бенгалийн цагаан бар
  • Бенгалийн цагаан бар
  • "Алтан хальс" андерграунд кино наадам болно
    Төв Азидаа анхдагч бөгөөд цорын ганц авангард кинонд зориулсан кино наадам болох Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадам 3 д...
  • Хүн алга болдог аймшигт газрууд
    Молебийн гурвалжин ОХУ-ын Свердловс муж, Пермийн хязгаарын хилийн заагт орших хэсэг газрыг  Молебийн гурвалжин гэж нэрлэдэг байна...
  • Шиврээ бороотой төгсөлтийн баяр
    Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн найм дахь төгсөлтийн баяр, хаврын шиврээ бороотой зэрэгцэн эхэллээ. Хэдийгээр ...
  • (no title)

Recent Posts

Text Widget

Unordered List

Blog Archive

  • ▼  2015 (7)
    • ▼  June (4)
      • Хараал хариулах болоод хар цагаан хэл амыг өөрөөсө...
      • Бенгалийн цагаан бар
      • Шиврээ бороотой төгсөлтийн баяр
    • ►  May (2)
      • Хүн алга болдог аймшигт газрууд
      • "Алтан хальс" андерграунд кино наадам болно
    • ►  April (1)
      • Бенгалийн цагаан бар

Blog Archive

  • ▼  2015 ( 7 )
    • ▼  June ( 4 )
      • Хараал хариулах болоод хар цагаан хэл амыг өөрөөсө...
      • Бенгалийн цагаан бар
      • Шиврээ бороотой төгсөлтийн баяр
    • ►  May ( 2 )
      • Хүн алга болдог аймшигт газрууд
      • "Алтан хальс" андерграунд кино наадам болно
    • ►  April ( 1 )
      • Бенгалийн цагаан бар

Англи хэлний хичээл оруулвал таньд таалагдах уу.

Миний тухай

Unknown
View my complete profile
Powered by Blogger.

Blogroll

Blogger templates

  • More Text

Copyright © 2012 noyonshidten | Powered by HD Wallpapers
Design by Fabthemes | Blogger Template by NewBloggerThemes.com